lichess.org
Donate

MCF ONLINE OPEN TOURNAMENT

159 members

ОНЛАЙН ГАНЦААРЧИЛСАН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН

ЗОРИЛГО: Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын дагуу шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдэл, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгаас хамгаалах хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 04-р сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байгаа учраас Монголын Шатрын Холбооноос тамирчдынхаа бэлтгэл сургуулилтанд дэмжлэг үзүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, шатрын спортыг олон нийтэд эергээр сурталчлан таниулах зорилгоор онлайн нээлттэй тэмцээнийг зохион байгуулж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО.

ТЭМЦЭЭН ЯВАГДАХ СИСТЕМ:

  1. Тэмцээн нийт 7 хэсэг тэмцээнээс бүрдэнэ.
  2. Оролцогчдыг нийт 7 хэсэг тэмцээний дараах нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.

ТЭМЦЭЭНИЙ ЦАГИЙН ХЯНАЛТ:

  1. Онлайн тэмцээн тус бүрийн үргэлжлэх нийт хугацаа 2 цаг байна.
  2. Хамгийн сүүлийн тэмцээний үргэлжлэх нийт хугацаа 3 цаг байна.
  3. Тоглолт тус бүрийн цагийн хяналт талдаа 3мин, нүүдэл бүрт 2сек нэмэгдэлтэй байна.
  4. Тоглогч хэрвээ өөрөө хүсвэл BERSERK сонголт ашиглаж тал цагаа хасаж тоглох боломжтой.

ТЭМЦЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ:
Тэмцээн 2020 оны 4-р сарын 13-29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
1-р тэмцээн 4-р сарын 13-ны өдрийн 19:00 - 21:00 цагт,
2-р тэмцээн 4-р сарын 15-ны өдрийн 19:00 - 21:00 цагт,
3-р тэмцээн 4-р сарын 17-ны өдрийн 19:00 - 21:00 цагт,
4-р тэмцээн 4-р сарын 20-ны өдрийн 19:00 - 21:00 цагт,
5-р тэмцээн 4-р сарын 22-ны өдрийн 19:00 - 21:00 цагт,
6-р тэмцээн 4-р сарын 27-ны өдрийн 19:00 - 21:00 цагт,
7-р тэмцээн 4-р сарын 29-ний өдрийн 18:00 - 21:00 цагт тус тус www.lichess.org цахим сайт дээр зохион байгуулагдана.

ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:

  • Эрэгтэй 1-р байр 80,000 төг, 2-р байр 60,000 төг, 3-р байр 40,000 төг,
  • Эмэгтэй 1-р байр 80,000 төг, 2-р байр 60,000 төг, 3-р байр 40,000 төг.

Tournaments

МШХ - НЭЭЛТТЭЙ 7-Р ТЭМЦЭЭН Arena3+2 • Blitz • Rated • 3hInner team
111
МШХ - НЭЭЛТТЭЙ 6-Р ТЭМЦЭЭН Arena3+2 • Blitz • Rated • 2hInner team
122
МШХ - НЭЭЛТТЭЙ 5-Р ТЭМЦЭЭН Arena3+2 • Blitz • Rated • 2hInner team
131
МШХ - НЭЭЛТТЭЙ 4-Р ТЭМЦЭЭН Arena3+2 • Blitz • Rated • 2hInner team
145
МШХ - НЭЭЛТТЭЙ 3-Р ТЭМЦЭЭН Arena3+2 • Blitz • Rated • 2hInner team
147