lichess.org
Donate

БББ07

7 members
  1. Оролцогчид: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд
    аймгийн суугуул 10 шатарчны бүрэлдэхүүнтэй баг:
    1-5-р ширээ: 5 эрэгтэй
    6-р ширээ: Эмэгтэй
    7-р ширээ: 18 хүртэл насны хөвгүүн
    8-р ширээ: 18 хүртэл насны охин
    9-р ширээ: 12 хүртэл насны хөвгүүн
    10-р ширээ: 12 хүртэл насны охин
  2. Систем: Швейцарь системээр 4-5 өрөг
  3. Цагийн хяналт: 15 минут+нүүдэл бүрт 10 секунд нэмэгдэх
  4. Хайна хагалах: Хувь: а/Бергер б/Бухольц в/Бухольц-1
    Баг: а/ Нийт хувийн оноо б/1-р ширээ в/6-р ширээ
  5. Цагийн хуваарь: 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, Бямба
    (УБ-ын цагаар) 09:30-10:00 Нээлтийн онлайн ёслол
    10:00-10:50 I өрөг
    11:00-10:50 II өрөг
    12:00-12:50 III өрөг
    13:00-13:50 IV өрөг
    14:00-14:50 V өрөг
    2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, Даваа
    15:00-15:30 Хаалтын онлайн ажиллагаа
  6. Онлайн тоглолт lichess.org платформ дээр явагдана. Оролцогч, шүүгч нар холбогдох,
    онлайн видео хяналт хэрэгжүүлэх платформ нь Google Meeting байна. Өрөг эхлэхээс 30
    минутын өмнө оролцогч дээрх платформуудад холбогдож, тоглолтын бүсэд суудлаа
    эзэлсэн байвал зохино. Ширээ тус бүрийн тэмцээн (team), 2 ширээ тутам видео хэсэг
    байна.
  7. Зөвхөн вэбкам бүхий компьютер (десктоп, ноутбүк) хэрэглэнэ. Таблет, гар утас
    ашиглахыг үл зөвшөөрнө.
  8. Оролцогч Meeting холбогдсоны дараа <Lichess нэр>+<Багийн код/БӨ ГА ЗА УВ
    ХО/>+<Ширээний дугаар> байдлаар (Жишээ нь: “chessplayer ХО-1”) нэрээ солино,
    камерыг нээж, микрофоныг хаана.
  9. Тэмцээний туршид дэлгэцэндээ зөвхөн веб хөтөчийн Lichess, Meeting цонхнуудыг
    нээлттэй байлгана. Бусад бүх цонхыг хаавал зохино.
  10. Хавсралтад тусгагдсан Онлайн тоглолтын нийтлэг журмыг зөрчвөл тухайн өрөгт
    хожигдсонд тооцно.
  11. ФИДЕ-гийн Шударга өрсөлдөөний дүрмийн дагуу төхөөрөмжөөс тусламж авах, бусдаас
    дэмжлэг авах, орондоо хөндлөнгийн хүн тоглуулах, шүүгчийн шаардлагыг эс биелүүлэх,
    гар утас ашигласан г.м. булхайцах, луйвардах үйлдэл хийвэл тэмцээнээс хасна.
  12. Ерөнхий шүүгчийн шийдвэр эцсийнх байх бөгөөд түүнийг эс заалдана.

Tournaments

БББ0715+10 • Rapid • Rated5 rounds Swiss
6